n

Амралтын өдрийн мэндээ

бичсэн: Naaraa, 2018-04-01, 16:43
 Өнөөдөр уг нь амралтын өдөр
Гэвч би ажиллаад л сууж байна. Бас түүнийгээ санаад л ...
Цаг хугацааг аргадан байж 1 өдрийн өнгөрөөсөн ч өнөөдөр нэг тийм өдөр байсан байна. Хайртай хүнээ санаж үгүйлж хүлээн ядаж байна. Даанч тэр минь хүнийх би үүгийг яагаад ч өөрчилж чадахгүй.
Санаад байна тэвчиж хүлээхэд үнэхээр хэцүү байна....
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Би түүнийгээ санасаар л .....

бичсэн: Naaraa, 2018-03-04, 18:56
 Оройн мэнд
Өдөр хоног өнгөрсөөр л би түүнийгээ санаж хүсэж хүлээсээр л бас мөрөөдсөөр ...
Гэхдээ тэр минь хэзээ ч минийх болохгүй хүний хүн
Чамтай уулзаж чадахгүй болохоор галзуурах шахаж байна. Чи үүнийг минь мэдэж байгаа үгүйг мэдэхгүй юм. Чиний хэлснээр чамд уурлаад мууддалцсан гэж бодоод байх юм бол санах нь арай ч бага юм шиг.
Үнэндээ шийдэж ядаж байна. Уулзахгүй байвал санаад шаналах болвуу чамаас энэ чигээрээ холдож чадах болвуу. Үнэндээ өглөө сэрээд унтан унтатлаа чамайг санадаг. Бас зүүдэлдэг.
Хэзээ чамтай уулзаж санасан сэтгэлээ тайтгаруулах юм бүү мэд. Эсвэл энэ хэвээрээ чамаас холдох у...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Шөнийн мэнд

бичсэн: Naaraa, 2018-01-08, 00:41
Шинэ өдөр шинэ долоо хоног эхэлж байна. Унтах гэсэн чинь нойр хүрдэггүй ээ. Хайр минь аз жаргал минь хажууханд нь байгаа хэдий ч түүндээ хүрч чадахгүй энэ шөнийг дуусгаж байна. Чамдаа дэндүү дассан бас чамайгаа дэндүү хайрлаж чамгүйгээр байж чадахгүй гэдгээ л цаг хугацаа өнгөрөх тусам мэдэрч байна хайраа. Өнөөдөр чамтайгаа уулзсаан санасан сэтгэлээ тайтгаруулсан. Чамайгаа ханатлаа тэвэрч чамдаа эрхэлж хайрынхаа жаргалыг мэдэрсэн. Чи минь дэндүү хайр татам бас энхрий. Чамдаа эрхэлэн жаргах тэр мөч юу юунаас ч илүү жаргалтай байдаг шүү хайрт минь. Даанч шийтгэл юм шиг нэг саад гарч ирсэн. Т...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Шинэ оны шинэ өдрийн мэнд

бичсэн: Naaraa, 2018-01-01, 20:08
Сэтгэлд минь мандсан нар сар минь хэдэн өдөр таг болчихлоо. Санаж байна чамайгаа маш ихээр. Бодвол амралтын өдрүүд байсан болхоор гэртээ байгаа л байх л даа. Тэгж бодож байгаа хэдий ч чамайг үгүйлэх сэтгэл минь надад өөрийг хэлээд байх юм. Хэдэн өдөр чинийхээ зургийг л ширтэн суулаа. Байнга ФБ-ээс чинь эсвэл надад явуулсан зургийг чинь харсаар л.... Хайрт минь чамайгаа хармаар байна дуу хоолойг чинь сонсмоор байна хайраа. Би чамдаа маш их хайртай шүү хайраа...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Өдөр хоног үргэлжилсээр л ...

бичсэн: Naaraa, 2017-12-29, 21:37
Өнөөдөр амралтын өдөр өчигдөр 10 жилийг хамт үдсэн амьдралын гараагаа эхэлсэн хамт олонтойгоо сүүлийн шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Уурлах үедээ уурлаж муудалцаж,бас инээж наргиж хамт өнгөрүүлсэн найз нөхөд ах дүү хамаатан садангаас илүү дотно болсон миний хамт олон. Учир нь би шинэ он гараад өөр ажилд орох гэж байгаа. Шинэ ажил шинэ хамт олон шинэ орчин бас хамгийн чухал нь шинэ хайр... Тэр нэгэн хүнтэй уулзаад удаагүй дөнгөж 2 сар л болж байхад тэрнээс салж чадахгүй хайртай болсон байх юм. Харамсалтай нь бид гэр бүлтэй... Гэхдээ яахав дээ хайрлаж дурлаж амьдарч л байгаа юм чинь өөрт т...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Хайртай чамдаа

бичсэн: Naaraa, 2017-12-23, 00:32
Миний л мэдэх зөвхөн надад ирэх л гэж ирсэн тэр л нэгэн хайрыг дөнгөж сая би үдэн гаргалаа. Гаргалаа гэдэг нь түүнтэйгээ хамт дэндүү жаргалтай хэн бүхэн атаархмаар сайхан байсан болоод л тэр байх. Би түүнийгээ хүлээсэн бас хүссэн. Бидний хайр ийн үргэлжилсээр л байна. Магадгүй би дэлхийгээр нэг хашгичаад гүймээр санагдсан болоод сэтгэлээ хуваалцлаа. Би жаргалтай байна маш их. 2017.12.23 шөнийн 00.37 минут...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Хайр минь намайг бас орчлонг гийгүүлсээр

бичсэн: Naaraa, 2017-12-21, 18:28
 Хэн нэгэнд хайртай болно гэдэг салахын аргагүй жаргал хэрнээ бас тэвчхийн аргагүй зовлон болж хувирах юмаа.
За за би намайг хайрласан хайр зүрх сэтгэлийг дахин уучилж хүлээж авхаар шийдсэн. Яагаад гэвэд би түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдээ мэдсэн учраас тэр ээ. Би түүндээ маш их хайртай. Өглөөнөөс эхлээд сэрээд хамгийн түрүүнд чи л бодогддог. Өдөр ажлаа хийж байхдаа хүнтэй ярилцаж байхдаа ч тэр минь ингэж хэлдэг байсан даа гээд л орой унтан унттал ганцхан чи л нүдэнд харагдаж сэтгэлд бодогдох юмаа.
Чамаасаа холын хол байгаа нь чамдаа хүссэн үедээ очиж чадахгүй байгаа нь чамайгаа санан санаашир...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Зүрх сэтгэл минь энэлэн шаналж байна.

бичсэн: Naaraa, 2017-12-08, 08:52
 Хорвоо ертөнц хүртэл бүхнийг шинээр эхлэхэд чинь туслая гэсэн шиг тэнгэрт ямар ч үүлгүй тув тунгалаг агаартай сайхан өглөө илгээжээ.
Дөнгөж өчигдөр гаргасан шийдвэртээ эргэлзэн чамаас салж чадахгүй байгаадаа галзуурах шахан анх удаа эрэгтэй хүний өмнө шалдаа буун уучлалт гуйж үзлээ. Анх удаагаа шүү.
          Би чамаас салахгүй хэзээ ч чадахгүй, намайг уучлаарай, миний буруу, би чамд маш их хайртай учраас чамаас салж чадахгүй ........................................................................... гээд л

          Даанч чи үүнд минь бас л итгэсэнгүй худал үгийг битгий хүчээр хэлэх гэж хичээ ...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Шинэ эхлэл

бичсэн: Naaraa, 2017-12-07, 13:49
Өдрийн мэнд хичээл завгүй ажил минь надад чамайг мартахад туслах байх. Гэхдээ л зай завсар л гарвал чи нүдэнд харагдаад хамт байсан бүхэн, юу гэж хэлдэг байсан чинь, өөдөөс минь яаж хардаг байсан гээд чамтай холбоотой бүгд л нүдэнд харагдаад байна. Маааш хэцүү байна. Маш их шаналаж саш их санаж байна. 
За за ингээд санаад шаналаад суухаар өөрийн эрхгүй хацар даган нулимс урсаад л.....
Чи өмнө нь намайг уйлуулчихаад миний төлөө уйлсанд баярлалаа. Чинийхээ хайранд би итгэлээ гэж хэлж байсан. Хүн хайртай хүнийхээ төлөө л нулимс унагадаг гэж.
Гэхдээ чи надад итгээгүй хэзээ ч итгэж байгаагүй. 

Би чамда...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих

Төгсгөл

бичсэн: Naaraa, 2017-12-06, 09:47
Миний сэтгэлийн нууранд гэнэт бууж өнжсөн хун шувуу
Миний зүрхний минь гүнд гэнэт бадмалсан зул цэцэг
Миний зүүдний ертөнцөд гэнэт л буугаад ирсэн зүүдний минь нар
Миний энэхэн амьдралд минь өнгө нэмсэн гэгээхэн хайр минь
Гэлээ ч би чамдаа хайртай....  

Чамайгаа санахдаа хээрийн салхиар  хайраа дайж уруулыг чинь зөөлөн илбэхсэн
Чамайгаа санахдаа тэнгэрийн үүлсээр сэтгэлээ нисгэж өөдөөс чинь тайвнаар ширтэн суухсан
Чамайгаа санахдаа тэвэрт чинь эрхлэх анхилам цэцэгс шиг жарганхан байхсан
Чамайгаа санахдаа тэртээ хол байсан ч гэсэн чамдаа яарсаар тэмүүлсээр л байх юм даа хайрт минь.... 2017.12.01

Тэртээ ...
төрөл:Онцгой биш
сэтгэгдэл: Сэтгэгдэл бичих