n
2017-12-06
Төгсгөл
Миний сэтгэлийн нууранд гэнэт бууж өнжсөн хун шувуу
Миний зүрхний минь гүнд гэнэт бадмалсан зул цэцэг
Миний зүүдний ертөнцөд гэнэт л буугаад ирсэн зүүдний минь нар
Миний энэхэн амьдралд минь өнгө нэмсэн гэгээхэн хайр минь
Гэлээ ч би чамдаа хайртай....  

Чамайгаа санахдаа хээрийн салхиар  хайраа дайж уруулыг чинь зөөлөн илбэхсэн
Чамайгаа санахдаа тэнгэрийн үүлсээр сэтгэлээ нисгэж өөдөөс чинь тайвнаар ширтэн суухсан
Чамайгаа санахдаа тэвэрт чинь эрхлэх анхилам цэцэгс шиг жарганхан байхсан
Чамайгаа санахдаа тэртээ хол байсан ч гэсэн чамдаа яарсаар тэмүүлсээр л байх юм даа хайрт минь.... 2017.12.01

Тэртээ тэнгэрт байсан од нэг л өдөр над дээр буугаад ирсэн
Холын холоос намайгаа хайсаар хайр минь нэг л өдөр надад ирсэн.... чи нээрээ яагаад хаа байсан хол газраас намайг олоод энд ирсэн юм болоо. Тэгээд хамаг зүрх сэтгэлийг минь надад ч хэлэхгүйгээр аваад явчихсан.... 2017.12.03

Мөнхийн усыг би уруулаас чинь амсая хайрт минь
Үнсэлтээрээ чи намайг өглөө бүхэн сэрээгээч
Нандин учрал минь зуун жилдээ ганцхан хайрт минь
Навчис бударсаар он жилүүд одсоор
Чамаасаа би чинь холдохгүй ээ Хайрт минь ....... 2017.12.03

Ингэж би хэдхэн хоногийн өмнө аз жаргалдаа ташууран байж чамдаа илгээж байлаа. Гэтэл нэг л өдөр сэтгэлийн минь гүн дэх нууранд буусан хос хун гэнэт буцчихлаа. Зүрхэнд хайрын илч цацраан байсан нарыг үүл хаачихлаа. Энэхэн амьдралд минь өнгө нэмсэн хайр минь намайг ийм хурдан орхих байж.
Чамдаа маш их хайртай
Бүхнийг хаяад чамтайгаа л хамт баймаар байна .... гэх мэт үгсийг хэлхэд тийм амархан байдаг юмуу?
Надад маш хэцүү байна гэхдээ би үүнийгээ чамд хэлэхгүй ээ. Учир нь миний бодол санаа чамд өгсөн хайр минь, чамд итгэсэн итгэл минь чиний хувьд чиний надад хэлдэг байсан сайхан үгс шиг ямар ч үнэ цэнэгүй байсан учраас. Магадгүй би чамд өгсөн хайр сэтгэлээ батлан харуулж чадаагүй юм болвуу? эсвэл чи надад итгэхийг хүсээгүйд байна уу? 
За за аль нь ч байсан яахав би миний зөв байсан гэж зүтгэхгүй. Угаасаа өөрийн бодол өөртөө зөв гэдэг ш дээ.
Өмнө нь бас яг энэ шалтгаанаар чи надад бас яг ийм санал хэлсэн тухайн үед би шийдвэрийг чинь хүндэтгэн хүлээн авна гээд хүлээж авсан. Гэвч чи миний буруу байсан намайг уучлаарай. Хайртай хүмүүс хэзээд бие биенээ уулчилдаг гэхээр чинь бас л хүлээж авсан. Энэ удаад хэрэв дахин ингэж хэлвэл би хүлээж авч чадахгүй байхаа. Чамд хичнээн хайртай ч гэсэн чиний төлөө шөнө нойргүй нулимсаа унаган хонож байгаа ч гэсэн чиний хэлдгээр би ч гэсэн адил өвдөж шаналах зүрх сэтгэлтэй хайраа.
Чи ганцаараа шаналаагүй
Хэзээ энэ талаар бодхоо больж тайвширхаа хэлж мэдэхгүй байгаа ч гэхдээ хайр нь өмнө нь бас чамд хэлж байсан даа 
Цаг хугацаа бүгдийг эмчилж эдгээнээ хайрт минь
Миний зүрх сэтгэлд хэзээд гэгээхэн тунгалагаараа үлдэх хайр минь баяртай

Бичсэн: Naaraa цаг: 09:47 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax