n
2017-12-08
Зүрх сэтгэл минь энэлэн шаналж байна.
 Хорвоо ертөнц хүртэл бүхнийг шинээр эхлэхэд чинь туслая гэсэн шиг тэнгэрт ямар ч үүлгүй тув тунгалаг агаартай сайхан өглөө илгээжээ.
Дөнгөж өчигдөр гаргасан шийдвэртээ эргэлзэн чамаас салж чадахгүй байгаадаа галзуурах шахан анх удаа эрэгтэй хүний өмнө шалдаа буун уучлалт гуйж үзлээ. Анх удаагаа шүү.
          Би чамаас салахгүй хэзээ ч чадахгүй, намайг уучлаарай, миний буруу, би чамд маш их хайртай учраас чамаас салж чадахгүй ........................................................................... гээд л

          Даанч чи үүнд минь бас л итгэсэнгүй худал үгийг битгий хүчээр хэлэх гэж хичээ гэсэн. 

Тиймээс худлаа миний хайр худлаа байсан. Чамд би огтхон ч хайргүй. Би чамд ийм үгсийг зүгээр л хүчээр хэлж байсан гэж түмэнтээ өөртөө хэлж итгүүлхийг хүсч байна.
Энэ хэвээрээ дуусгасан нь дээр байх аааа. Учир нь чи би хоёулаа өөр өөрсдийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ.

Чинийхээ хайранд эрхлэн жаргаж байсан цаг хугацааг зүрх сэтгэлээсээ арчина гэдэг үнэхээр хэцүү байх. гэхдээ би хичээнэ ээ. Чи намайг чадна гэсэн учраас


Бичсэн: Naaraa цаг: 08:52 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax